Буцаалтын журам
Энэхүү буцаалтын журам нь зөвхөн mendmoss-ooс онлайнаар хийсэн захиалгад хамаарна. Манай бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагч дэлгүүрээс худалдан авсан тохиолдолд тухайн дэлгүүртэй шууд холбогдоно уу.
Манай бүтээгдэхүүнүүд нь хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн тул буцаалт хийх боломжгүй. Гэхдээ бид таны худалдан авалтад сэтгэл хангалуун байхыг хүсэж байна. Бид бүтээгдэхүүнийг зөв савлагаатай, цаг тухайд нь хүргэхэд онцгой анхаардаг. Хэрэв та хүргүүлсэн бүтээгдэхүүний чанар алдагдсан гэж сэжиглэж байвал хүргэлт хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Instagram болон Facebook хаягаар зураг эсвэл бичлэгийн хамт бидэнтэй холбогдоно уу.
Хагарсан очсон тохиолдолд
Захиалгаа хүлээн авсны дараа заавал шалгаж үзнэ үү. Хэрэв бүтээгдэхүүн хагарсан эсвэл буруу бүтээгдэхүүн ирсэн бол хүргэлт хийгдсэнээс хойш 24 цагийн дотор бидэнтэй холбогдоно уу. Манай Instagram болон Facebook хаягаар зураг эсвэл бичлэгийн хамт илгээнэ үү. Бид таны асуудлыг шуурхай шийдэж, зохих арга хэмжээг авах боломжтой. Хэрэв бидний алдаанаас болсон асуудал байвал бид танд үнэгүй шинэ бүтээгдэхүүн илгээнэ. Манай бүтээгдэхүүнүүдийн онцлогийн улмаас зөвхөн хүргэлт хийгдсэнээс хойш 24 цагийн доторх солилцоог хүлээн авна.