Түгээмэл асуултууд
ДАЛАЙН ХӨВД ГЭЖ ЮУ ВЭ?
Далайн хөвд буюу мосс нь далайн замгийн хамгийн их шим тэжээлтэй төрөл юм. Эртний хүмүүс уушги, гэдэс, арьсны өвчнийг анагаах увдистай эмийн ургамал хэмээн хэрэглэдэг байжээ.
ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Өдөрт 1–3 хоолны халбагаар шууд иднэ. Өлөн элгэн дээрээ идэхэд тохиромжтой. Мөн ус, цай, кофенд найруулж болно. Бага зэрэг далайн амт байх болно. 5-аас дээш насны хүүхэд хэрэглэж болно.
Арьс арчилгаанд: Өглөө, орой нүүрээ цэвэрлэсний дараа 5–10 минут маск болгон тавиад угаана.
ХАДГАЛАХ АРГА
Хөргөгчид 14 хоног хадгална. Халбагадах бүрдээ цэвэр халбага хэрэглэнэ. Муудах үед шилэнд ногоон цэгэн хөгц үүснэ — түүнийг хэрэглэж болохгүй.
ЯАЖ ХИЙДЭГ ВЭ?
mendmoss далайн хөвдийг Карибын тэнгис дэх St Vincent арлын эргээс гараар түүж авдаг. Америкийн Калифорни мужид Samadhi Moss компани хатааж бэлтгэсний дараа Монголдоо цэвэр устай хольж гелэн хэлбэрт оруулан танд өргөн барьж байна.
ЮУ ОРДОГ ВЭ?
Далайн алтан хөвд, цэвэр ус. Нэмэлт орц, хадгалалт уртасгах бодисгүй.
80–96 калори
160–192 калори
ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ВЭ?
Амин дэмээр баялаг: A, B, C, D, E, K витамины бүлэг болон омега‑3, Ca, I, Cu, Fe, Mn, Mg, P, K, Se, Na, Zn гэх мэт 80+ эрдэс бодис агуулна.
Арьсанд: Коллаген нэмэгдүүлж арьсны эсийг шинэчилснээр батга, нүхжилт, үрчлээг багасгана.
Ходоод гэдэс: Шүлтлэг чанартай, эслэг ихтэй тул ашигтай бактери нэмэгдүүлж хоол боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Дархлаа: Өвчин үүсгэгч нян, вирус болон үрэвслийн эсрэг дэмжлэг үзүүлнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ БАЙГАА ЮУ?
Далайн хоолны харшилтай бол харшлах магадлалтай. Бага хэмжээгээр туршиж байж батална. Иод ихтэй тул иодын илүүдэлтэй хүмүүсэд тохиромжгүй байж болно. Жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхийг ихэвчлэн зөвлөдөггүй (заавал эмчтэй зөвлөсний дараа). Арьсандаа маск хэлбэрээр түрхэхэд тухайн хэрэглэгчид зүгээр тохиолддог.